» БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ
Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5


    Дипломбакалаврын сургалтын журам

    Нэг.Нийтлэг үндэслэл

    1.1. Монгол улсын Боловсролын тухай ба Дээд боловсролын тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм журмыг баримтлан дээд боловсролын ДИПЛОМЫН ба БАКАЛАВРЫН зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

    1.2. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой суралцагсдад дипломын ба бакалаврын зэрэг олгоход энэхүү журмын гол зорилго нь оршино.

     

    Хоёр. Дипломын ба бакалаврын зэргийн сургалт

     

    2.1. Сургалтын зэрэглэл

    Дипломын зэрэгОюутансуралцаххугацаандаа 90-120 хүртэл кредит цаг цуглуулжҮГДнь 2,0 ба түүнээс дээш дүнтэй суралцсан  Дархан дээд сургуулийг дүүргэсэн мэргэжлийн ДИПЛОМЫН зэрэгэнгэрийн тэмдэг олгоно.

    Бакалаврын зэрэг: Оюутан суралцах хугацаандаа 120 ба түүнээс дээш кредит цуглуулахын зэрэгцээ бакалаврын төгсөлтийн ажлаа гүйцэтгэн ҮГД нь 2.0 ба түүнээс дээш дүнтэй бол боловсролын БАКАЛАВР зэрэг бүхий Дархан дээд сургуулийг дүүргэсэн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

    2.2 Сургалтын хугацаа:

    Бүрэн дунд боловсролтой элсэгчид нь хэвийн ачаалалтай суралцвал дипломын зэрэглэлээр 3 жил (6 улирал)бакалаврын зэрэглэлээр 4 жил (8 улирал) суралцаж төгсөнө.

    Дээд боловсролтой элсэгчид бакалаврын зэрэглэлээр орой ба эчнээ ангид суралцах бол мэргэжлийн чиглэлээр 2-3 жил, Дипломын зэрэглэлээр бол 2-2.5 жил суралцана.

    Бүрэн дунд боловсролтой элсэгчид оройн хэлбэрээр суралцвал кредит цуглуулсныг гэрчлэх үнэмлэх (сертификат) олгоно.

    2.3 Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

    Өдрийн ангийн хичээл 09-р сарын 01-нд, орой, эчнээ анги 09-р сарын 08-нд тус тус эхэлнэ.

    Хичээл нь намар, хаврын гэсэн үндсэн 2 улиралтай бөгөөд сургалтын үргэлжлэх хугацаанаас хамаарч улирлын тоо харилцан адилгүй (4-8 хүртэл) байна.

    Намрын улирал 16, хаврын улирал 15 долоо хоног, төгсөх ангид хаврын улирал 14 долоо хоног үргэлжилнэ.

    Улирал хооронд шалгалтын 2-3 долоо хоног, амралтын 3 долоо хоногтой байна.

    2.2 Дадлага ба ангийн ажил

    Суралцаж буй бүх мэргэжлээр танилцах дадлага III ангид 4 долоо хоног, үйлдвэрлэлийн дадлага төгсөх ангид 6 долоо хоног тус тус явагдана.

    Ангийн ажлыг III, IV ангид хийж гүйцэтгэнэ.

    Аялал жуулчлал мэргэжлээр суралцагсад II ангидаа хээрийн дадлага 2 долоо хоног хийнэ.

    Танилцах дадлага  4.0кр, үйлдвэрлэлийн дадлага 6.0кр, хээрийн дадлага, ангийн ажил бүрд 0.5кр тус тус олгоно.

    2.5 Кредит цуглуулах ба дэвшин суралцах

    Тухайн хичээлийн жилд авбал зохих кредитийг бүрэн цуглуулсан УҮГД-0.7-оос дээш үнэлгээтэй оюутан дараагийн жилд дэвшин суралцах эрхтэй. 90.0-ээс дээш кредит цуглуулсан оюутныг төгсөх ангид суралцуулах бөгөөд кредит дутуу бол кредитээ нөхөж биелүүлсэн тохиолдолд төгсөх ангид дэвшин суралцахыг зөвшөөрнө.

    Хичээлдээ бүрэн суусан боловч шалгалтаа өгөөгүй буюу амжилтгүй дүн үзүүлсэн (F) оюутан шалгалтаа дахин нөхөн өгч байж дараагийн шатанд дэвшин суралцана.

    Танилцах ба үйлдвэрлэлийн дадлагыг хийж гүйцэтгээгүй буюу тайлан хамгаалаагүй оюутныг дэвшүүлэн суралцуулахгүй.

    Оюутны суралцах хугацаандаа цуглуулсан кредит, ҮГД хоёрын аль нэг нь буюу хоёулаа шаардлагын хэмжээнд хүрээгүй бол Дархан дээд сургуульд суралцан, тодорхой кредит цуглуулсныг илтгэх баримт бичиг олгоно.

    90.0-ээс дээш кредит цуглуулсан оюутан өөрөө хүсвэл төгсөлтийн шалгалт өгч ДИПЛОМ-ын зэрэглэлтэйгээр төгсөж болно.

    Оюутан I, II ангид мэдлэгийн ерөнхий төвшин тогтоох шалгалт өгөх бөгөөд "тооцов гэсэн үнэлгээг сурлагын дэвтэрт шалгалтын хуудсанд бичнэ. Түвшин тогтоох шалгалтанд давтан амжилтгүй дүн (F) үзүүлсэн оюутны сурлагын дүнгийн жагсаалтад "үл тооцов гэж бичнэ.

    Оюутан хичээлээ бие даан судлах, кредит нэмж цуглуулах, нөхөн шалгалт өгөх, дахин суралцах тухай асуудлаа тухайн улирлын эхний 2 долоо хоногт багтаан сургуулийн зөвлөл, сургалтын албаар шийдвэрлүүлсэн байна. 90-ээс дээш кредит цуглуулсан 2.7-оос дээш голч дүнтэй оюутны бие даан судлах хичээл нь тухайн улиралд үзэх нийт хичээлийн 1/3-ээс илүүгүй байна.

    Зөвхөн ерөнхий эрдмийн суурь ба сонгон судлах хичээлүүдийг бие даан судалснаа шууд шалгуулж болно.

    Оюутны бие дааж судлах шууд тооцуулах буюу нэмж судлах хичээлийн нэр, кредит цуглуулах асуудлыг захиралын зөвлөлөөр хэлэлцүүлж захиралын тушаалаар баталгаажуулна.

    Дархан дээд сургуулийг дипломын зэрэглэлтэй төгсөгч боловсролын зэргээ ахиулах зорилгоор суралцахыг хүсвэл сургалт дууссанаас хойш 2 жилийн дотор саналаа гарган хичээлийн нэг жилээс доошгүй хугацаагаар тогтоосон төлбөрийг төлөн үргэлжлүүлэн суралцаж болно.

    2.1 Шалгалт ба үнэлгээ

    Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.

    Улирлын ба төгсөлтийн шалгалт гэсэн 2 үндсэн шалгалт байна.

    Төгсөх ангид мэргэжлийн үндсэн чиглэлүүдээр төгсөлтийн шалгалтыг захирлын тушаалаар батлагдсан комисс авна.

    Төгсөх ангийн оюутан дипломын ажил бичиж болно. Дипломын ажил бичих тухай тусгай журамд тусгасан байна.

    Оюутны судалсан хичээлүүдийн кредит нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварын тоон үнэлгээ болох бөгөөд шалгалтын оноо ба дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм.

    Оноо, тоон ба үсгэн дүнгийн харьцаа, голч дүнг бодох аргачлалыг улирлын шалгалтын журамд дэлгэрэнгүй тусгасан байна.

    Бакалаврын төгсөх ангийн оюутан төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлбэл дараа жил дахин шалгалт өгөх буюу дипломын зэрэг олгож болно.

    Дипломын зэрэглэлээр төгсөх ангийн оюутан төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлбэл дараа жил дахин өгч болно.

    Дипломын зэрэг олгох кредит (90.0 хүртэл) цуглуулж чадаагүй буюу төгсөлтийн шалгалтанд амжилтгүй дүн (F) үзүүлсэн суралцагчдад кредит цуглуулсныг гэрчлэх баримт олгоно.

    Гурав. Оюутны мэдлэгийн үнэлэх журам

    Гэгээрлийн сайдын 1998 оны 255-р тушаалын "Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэх журам-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Дархан дээд сургуулийн хэмжээнд мөрдлөг болгоно.

    3.1 Оюутан суралцагчдын үнэлгээний нэгдсэн систем нь.

    Сурах, сургах үйл ажиллагааг бодитой үнэлэх

    Оюутан суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учруулахгүй байх

    Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

    3.2 Оюутны мэдлэг чадварын үнэлгээг А, В, С, D, F гэсэн 5 шатлалтай үсгэн дүн, 0-4 баллын шатлалтай тоон дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана.

    3.3 Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.

    А. Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Багшийн үнэлгээний 70 оноо нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. Эдгээрийн нийлбэр 100 хүртэл оноог лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ.

    Лавлах хүснэгт

    Оноо

    Үнэлгээ

    Үнэлгээний оноо

    96-100 А 4.0

    91-95 А- 3.7

    88-90 В+ 3.4

    84-87 В 3.0

    81-83 В- 2.7

    78-80 С+ 2.4

    74-77 С 2.0

    71-73 С- 1.7