» ДОТУУР БАЙР
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДОТУУР БАЙР

           Дархан Дээд Сургууль нь 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх хичээлийн байрнаас гадна 20 хүүхдийн багтаамжтай оюутны дотуур байртайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Дотуур байраа шинэчлэн, багтаамж, тохижилтыг сайжруулж 2002 оноос 100 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай болж өргөжсөн.

     

    Байрны ерөнхий танилцуулга

    -Манай сургуулийн дотуур байр нь

    МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

    Ангилалтын код: 03.080.30

    Оюутны дотуур байрны үйлчилгээ. Ерөнхий шаардлага

    MNS 5869 : 2008 ийг бүрэн хангасан болно.

    Мөн Оюутны дотуур байрны стандартууд болох MNS 5566:2005, MNS 5742:2007, MNS 4990:2000, MNS 4946:2005, MNS 5682:2006, MNS 5869:2008, MNS 568:2006, MNS 5869 : 2008 стандартуудыг бүрэн хангасан. /Эдгээр зүйлсийн зургыг авч хавсаргасан болно/

    -Оюутны дотуур байрны ашигтай талбай нь 549,5 м2, нийтийн эзэмшилтийн талбай нь 80 м2, угаалгын болон ариун цэврийн өрөө, оюутны халуун усны газар, амралт чөлөөт цагийн өрөө, спорт заал бүхий тохилог орчинг бүрдүүлсэн

    -Тус бүр нь 18м2талбайтай 25 өрөөнд 100оюутан хүлээн авах чадвартай, нэг оюутанд 4,5м2талбай ноогдож байна.

    -Коридор вестулийг тохижуулан хаалт хийн дрожлон буйдан, кабель бүхий зурагт тавьж тохижуулсан нь олон сувгаар телевиз үзэх, мэдээлэл авах бүрэн боломжтой.

    -Нэг тасагт дөрвөн оюутан амьдарч буй бөгөөд дулаан төв шугаманд холбогдсон халуун хүйтэн хэрэглээний цэвэр усаар бүрэн хангагдсан,өрөө бүр цонхтой агаарын чийгшил зохих норматив,стандартын шаардлагыг бүрэн хангасан болно.

    -Бүх тасагт ор, сандал, ширээ, матрас, бүтээлэг, гудас, хөнжил, ширээний бүтээлэг, хувцасны өлгүүр, хувцас хатаагч,хивс дрож,хоолны шкаф, шалны хулдаас зэрэг эд зүйлсийг тус сургуулиас олгож оюутны ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж өгсөн.

    -Оюутнуудын мах, махан бүтээгдэхүүнийг хадаглах үүднээс жил бүр хөргөгч, хөлдөөгчний тоог нэмэгдүүлж одоо 2 хөргөгч, 4 хөлдөөгч тасгуудын дунд тавьж өгсөн нь хүнсний эрүүл ахуйг хангах нөхцөл бүрдэж байна.

    Сургуулийн захиргаа, дотуур байрны зөвлөл

    -Байранд интернэт холбож оюутны лаборатори төв байгуулсан.

    -Жил бүр урсгал засвар хийж, хана тааз, шалны ан цав,зай завсарыг шавар, цемент, шохойгоор сайн чигжиж бөглөн хортон мэрэгч, шавьж үржих замыг таслан ариутгал халдваргүйжилтийн газарт хандан ариутгал хийлгүүлдэг.

    -Дотуур байрны зөвлөл, сургуулийн захиргаа нь галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын хэлтэстэй хамтран жил бүр зохион байгуулж, авралын гарц гал гарсан үед авах арга хэмжээны талаар схем гаргаж нийтэд ил тод мэдээллэж хамтран ажиллаж байна. Гал команд, галын хор, галын гидрантыг бүрэн шинээр сольж байнгын ажиллагаанд оруулсан.

    -Дотуур байрны зөвлөлийг жил бүр сонгон шалгаруулалтаар 5-7 оюутны бүрэлдэхүүнтэй байгуулдаг.

    -Оюутнуудыг архи, согтууруулах ундаа хэрэглэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар харьяалагдах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгуулагтай хамтран сургалт жил бүр зохион байгуулснаар оюутны дотуур байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа үр дүнтэй арга хэмжээ болсон.

    Амралт чөлөөт цаг

    -Дотуур байрны оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сургуулийн спорт зааланд ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийг амралтын өдрүүдээр үнэ төлбөргүй тоглуулах, үдэшлэг, уулзалт зохиох, хурал цуглаан хийх, спорт урлагын бэлтгэл сургуулилтанд бэлтгэх, тэмцээн уралдааныг зохион байгуулж байдаг.

    -Мөн оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлхэд анхааран спорт заалыг амралтын өдрүүдэд цагийн хуваариар, зурагтын өрөөг хичээлийн цагийн дараа буюу 3 цаг 10 минутаас хойш үзэх боломжтой.

    -Дотуур байрны зөвлөл, байрны багш, оюутнууд хамтарч спорт урлагийн бага наадам, танилцах үдэшлэг, шинэ жил, цасны баяр болон бусад үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг.

    Эрүүл мэнд

    -Эрүүл мэндийн үйлчилгээг харъяалагдах өрхийн эмнэлэгт хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авдаг. Ялангуяа жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй оюутнуудыг хяналтанд хамруулдаг.

    -Сургуулийн удирдлагаас төсөл гаргаж, сургуулийн эмчээр дамжуулан эмийн санг байгуулж, байрны оюутнуудад шаардлагатай эм тариагаар үйлчилдэг.

    -Эрүүл мэнд болон үр хөндөлтийн талаар оюутнуудад мэргэжилийн хүнээр лекц жил бүр уншуулдаг ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзүүлэн материалийг зохих газар байрлуулсан нь тэдгээрийн хор уршигийн талаарх зохих мэдлэгийг олгох ажлыг зөвлөлөөс зохион байгуулдаг.

    -Оюутны байрны тохижилтыг сайжруулах, ариун цэвэр, эрүүл ахуйн үүднээс бүх тасгийн ханыг обойдон цонх тааз, шалыг будаж хулдаасласан.

    Сургуулийн оюутны дотуур байранд зөвхөн оюутнууд хүлээн авдаг ба ихэвчлэн хөдөө орон нутгаас /Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Архангай/ ирсэн оюутнуудыг эхний ээлжинд байраар хангаж бүтэн, хагас өнчин, амьжиргааны түвшин доогуур орлогтой байрны төлбөр төлөх боломж муу, сурах сонирхолтой оюутнуудыг тодорхой хөнгөлөлт үзүүлдэг. Байрны багш, жижүүр нар нь дотуур байранд олон жил ажилласан дадлага туршлагатай. Байранд ажиллагсадын баримталадаг ёс зүй нь энрэнгүй үзэл, шударга зарчимч, эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг хүлээсэн байдаг нь оюутнуудынхаа ойрын туслагч, итгэлт сайн хамтрагч нь болж чаддаг.

    Дотуур байрны оюутнуудыг харьяа Эрүүл мэндийн газар болох ГОС ХОТ өрхийн эмнэлэгт бүрэн хамруулж байгаа. Улаан бурханаас урьдчилсан сэргийлэх зорилгоор дотуур байрны бүх оюутныг вакцинд хамруулсан байна.

     


    байр