Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

     ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 
    СҮЛД ДУУ

    Ая: Эрдэнэ                        Үг. З.Гулиранз

    Буурал түүхтэй бурхантын хөндийд
    Бууриа зассан голомтоо бадраасан
    Далай их эрдмийн өргөө
    Дархан дээд миний сургууль 
                Хүн бүхнийг хүндлэн дээдэлсэн
                Хүсэл сэтгэлийг хөгжөөн дэвжээсэн
                Найрамдлын хотын ууган сургууль
                Насан туршид дээдлэх сургууль
    Эрдэмтэн мэргэд эрдмээ өвлүүлсэн
    Идэрхэн залуус онгодоо хөглөсөн
    Ирээдүйн суутнууд мөрөө гаргасан
    Эрдмийн далай манай сургууль
               Дахилт:
               Эцгийн голомт шиг энэрэл хайрласан.
               Эрэлхэг үйлсийг бадраан гийгүүлсэн
               Эрдэмд шамдсан түмний өргөө
               Энгүй ачлалт бидний сургууль