Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

     

    БАТЛАВ: ЗАХИРАЛ ДОК. ПРОФ Ч. БАТДЭЛГЭР, (Ph.D.),

     

    2023 оны 03-р сарын 27 ны өдрийн

    захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлав.

     

    "ДАРХАН” ДЭЭД СУРГУУЛЬД 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ

    НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

    1.1Боловсролын тухай хуулийн 28.1.2.Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны А/540 ,2023 оны 03 сарын 14 –ны А/37 тоот тушаалаар шинэчлэн баталсан "Оюутан элсүүлэх журам”-ын 1.7 дахь заалтыг тус тус үндэслэн Дархан Дээд Сургууль энэхүү журмыг мөрдөнө.

    1.2"Дархан” Дээд Сургууль /ДаДэС/-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн комиссын ажлыг удирдан зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

    1.3БШУЯамнаас тогтоосон журам, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан /ДаДэС/-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулна.

     

    ХОЁР.ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

    2.1.Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн ажил үүргийн хуваарийг Дархан Дээд Сургуулийн захирлын тушаалаар батална.

    2.2."Дархан” Дээд Сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэн "бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг "элсэгч” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг "элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг "комиссын гишүүн” гэж үзнэ.

    2.3. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

     

    ГУРАВ. ДАРХАН ДЭЭДСУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ

    ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

    3.1 ДаДэС-н бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2023 оны 5-р сарын 20-ны өдрөөс 2023 оны7-р сарын 7-ны хооронд Info@darkhandeed.mn хаягаар нэвтэрч бүртгэлийн цахим хуудсанд бүртгүүлэх буюу өөрийн биеэр холбогдох бичиг баримтаа авч ирж бүртгүүлнэ.

    3.2 Аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг орон нутагт нэр заагдсан аймгуудад томилолтоор ажиллаж байгаа багш нарбүртгэнэ.

    3.3. ДаДэС-н бакалаврын хөтөлбөрт аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог тус сургуулийн удирдах зөвлөл тогтоох ба МИДСК-ын элсэлтийн салбар комиссоор дамжуулан хуваарь сонголт хийнэ.

    3.4. Шалгуулагч бүр 3-аас доошгүй шалгалт өгнө .

    3.5.2.5.6-д зааснаарЭлсэн суралцах мэргэжлийн чиглэл/ Хөтөлбөр/-өөр 5-аас доошгүй жил ажилласан30-аас дээш насны иргэн ЭЕШ өгөхгүйгээр элсэн суралцаж болно.

    3.6.2.5.-д зааснаар Техникийн боловсролын дипломтой/ С дипломтой/ иргэн ХАА, Инженер технологи,хөгжмийн урлаг болон цэрэг цагдаагийн шаталсан сургалт бүхий сургуулийн төгсөгч, мэргэжлийн чиглэлийн дагуу дэвшин суралцах суралцагч

    3.7. 2.5.3-дБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олитпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн

    3.8. 2.5.4-дГадаад болон дотоодын ЕБСургуульдсуралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин , олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн

    3.9. 2.5.5-д Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол улсын дээд боловсролын сургалтын бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах суралцагч

    3.10. Батламж хуудас 2,8 жилд хүчинтэй .

    3.11. 5. 4.2.2. –д Оюутан элсүүлэх үйл ажиллагааг бусадтай хамтран болон сургууль бие даан зохион байгуулна.

    3.12. Ур чадварын шалгалт авах комисс байгуулж шалгалтын материалыг бэлтгэж , сургуулийн хичээлийн байранд шалгалтаа авна.

    3.13. ДаДэС-д сонгосон мэргэжлээрээ элсэхэд ямар хичээлээр ерөнхий шалгалт өгөхийг хүснэгтээр харуулав

    . 1-дүгээр хүснэгт А/37 тоот тушаалын дагуу элсүүлэх мэргэжил

    Индекс

    Хөтөлбөрийн нэр

    Хөтөлбөрийн нарийвчилсан чиглэл

    Сургалтын хэлбэр

    Суралцах жил

    Ерөнхий шалгалтын оноо тооцох хичээл

    ЭЕШ-1

    Босго оноо

    ЭЕШ-2

    Босго оноо

    1

    011201

    Багш, сургуулийн өмнөх боловсрол

    Цэцэрлэгийн багш

    Өдөр

    2,5-4 жил

    Монгол хэл Нийгэм

    400

    Ур чадвар Бичгийн ажил, тест, ярилцлага, Кейс

    480

    Орой

    Онлайн

    2

    011301

    Багш, бага боловсрол

    Бага ангийн багш

    Өдөр

    Орой

    Онлайн

    2-2,5 жил

    Монгол хэл

    Математик

    410

    Ур чадвар Бичгийн ажил, тест, ярилцлага, Кейс

    480

    3

    011401

    Багш, математикийн боловсрол

    Математикийн багш

    Өдөр орой Онлайн

    2,5-4 жил

    Математик

    410

    Фикик Англи хэл

    480

    Мэдээлэл зүйн багш

    Өдөр, орой ,Онлайн

    4

    011424

    Багш, хөгжмийн боловсрол

    Хөгжмийн багш

    Өдөр, орой ,Онлайн

    3,5- 4 жил

    Монгол хэл, нийгэм

    410

    Ур чадвар / Бичгийн ажил, тест, ярилцлага, Кейс /

    480

     

     

     

     

     

     

    5

    011435

    Багш, гадаад хэлний боловсрол

    Англи хэлний багш

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Англи ,Орос хэл

    410

    Монгол хэл, Нийгэм

    480

    Өдөр ,орой, Онлайн

    2,5-4 жил

    Солонгос хэлний багш

    Өдөр, орой, Онлайн

    2,5-4 жил

    Япон хэлний багш

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Хятад хэлний багш

    Өдөр, орой, Онлайн

    2,5-4 жил

    6

    031301

    Сэтгэл судлал

    Өдөр ,орой, Онлайн

    2,5- 4 жил

    Нийгэм , Математик

    410

    Монгол, Англи

    480

    7

    041302

    Үйлдвэрлэлийн менежмент

     

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5- 4 жил

    Математик

    410

    Англи хэл, фикик

    480

    8

    023101

    Гадаад хэлний орчуулагч

    Англи хэл

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Гадаад хэл 100%

    410

    2,5-4 жил

    480

    Япон хэл

    Хятад хэл

    Солонгос хэл

    9

    041101

    Нягтлан бодох бүртгэл

    Нягтлан бодох бүртгэл

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Математик

    410

    Англи хэл, Математик

    480

    Банк санхүү, Татварын даатгалын ня-бо

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    10

    092301

    Нийгмийн ажил

    Сум, баг хорооны сургуулийн нийгмийн ажилтан

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Нийгэм ,Англи хэл

    410

    Монгол , Англи хэл

    480

    11

    101501

    Аялал жуулчлал

    Аялал жуулчлал, хөтөч /Англи, Япон

    Өдөр ,орой ,Онлайн

    2,5-4 жил

    Монгол хэл, Математик

    410

    Нийгэм ,Англи хэл

    480

    12

    Магистр

    Боловсрол судлал

     

    Өдөр , ,Онлайн

    1,0 -1.5

    жил

     

    Бизнес удирдлага

     

    3.14.Элсэлттэй холбоотой ерөнхий мэдээллийг "Дархан” Дээд Сургуулийн вэб хуудас Info@darkhandeed.mn Дархан Дээд Сургууль гэсэн fаcebook Аймгуудын зарын мэдээлэл хуудаснаа байрлуулна.

    3.15.Бакалаврын зэрэгтэй иргэнийг өдөр,орой, хөрвөх, онлайн хэлбэрээр бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах ба бүртгүүлэгчдээс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг шаардахгүйгээр голч дүнг харгалзан элсүүлнэ.

    3.16. Дархан Дээд Сургуульд элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.

    3.17. Элсэгч нь тухайн сургуульд тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан хөтөлбөрийн дагуу элсэн суралцаж байгаад, өвчний улмаас, ар гэрийн гачигдал, гадаад явсан, цэргийн албанд татагдсан, хөтөлбөрөө шилжүүлсэн гэх мэт бусад хүндэтгэх шалтгаанаар удаа дараа жилийн чөлөө авч байсан бөгөөд, үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан бол түүний хүсэлтийг харгалзан үзэж, өмнө нь судалсан кредитийг тооцон үргэлжлүүлэн суралцуулж болно.

    3.18. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ДаДэС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

    3.19. Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч нь аль хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч босго оноог хангасан, суралцах чин эрмэлзлэлтэй, хүсэлт гаргасан элсэгчийг элсүүлэн суралцуулж болно

    3.20. Бүртгүүлэгч тус сургуульд элсэн орохоос өмнө энэхүү журамтай танилцсан байна.

    ДӨРӨВ: ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    4.1.Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.

    4.2 "Дархан” Дээд сургуулийн бакалаврын оюутан элсүүлэх хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль төгссөн бүртгүүлэгч иргэн өрсөлдөх эрхтэй.

    4.3 Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрт шаардлагатай хичээлээр ЭЕШалгалт өгч боловсролын үнэлгээний төвөөс цахимаар олгосон батламжтай байна.

    4.4 Бүртгүүлэгч нь ДаДэС-д бүртгүүлэхээс өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байна.

    4.5. Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэлээр 3буюу түүнээс дээш хичээлээр 410, түүнээс дээш оноо авбал Дархан дээд сургуульд элсэх болзол хангасан гэж үзнэ.

    ТАВ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

    5.1.Элсэлтийн ерөнхий шалгалтын 3 хичээлийн дундаж нь 700-800 оноотой бол сургалтын төлбөрийн 100%-ийн, 600-700 оноотой бол сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    5.2.Элсэлтийн ерөнхий шалгалтын 3 хичээлийн дундаж нь 550-600 оноотой бол сургалтын төлбөрийн 20%-ийн, 450-500 оноотой бол сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ.

    5.3."Багш, бага боловсрол, Англи хэлний багш, Нягтлан бодох бүртгэл, Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан хөтөлбөрөөр элссэн эрэгтэй элсэгч 2 хичээлийн дундаж550-иас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 40% -ийн хөнгөлөлт үзүүлнэ.

    5.4.Орон нутгаас элссэн оюутныг эхний жил дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.

    5.5.Дархан-Уул аймгаас 500км-с дээш алслагдсан аймгуудаас элссэн элсэгчийн сургалтын төлбөрийг 10 % хөнгөлж, тухай орон нутагт амарсан оюутныг зам зардлын буцаан олголтод хамруулна.

    5.6.Элсэгчдэд давхар хөнгөлөлт эдлүүлэхгүй.

    5.7. Суралцагч өөрөө хөгжлийн бурхшээлтэй 50 %, бүтэн өнчин 100%, гэр бүлийн гишүүний аль нэг нь хөгжлийн бэрхшшэлтэй бол 70% -ийн хөнгөлтэд хамруулж суралцуулна.

    5.8.Нэг гэр бүлээс 2-3 сурагч, оюутан суралцаж байгаа бол Нэг суралцагчийн сургалтын төлбөрөөс 50 –иар хөнгөлнө.

     

    ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

    6.1. ДаДэС-д элсэхийг хүсэгчдийг холбогдох материалын хамт 2023 оны 8-р сарын 15-31 ны хооронд тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ. МөнInfo@.darkhandeed.mn хаягаар материалаа илгээж болно.

    6.2. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан элсэгчид сургуульдаа ирж бүртгүүлнэ.

    6.3. Элсэгчид бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.

    1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

    2. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

    3. Сурагчийн хувийн хэрэг

    4. Иргэний үнэмлэх, 4%зураг

    5. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

    6. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

    Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

    6.4. Элсэгчдийг бүртгэх үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

    ДОЛОО. ОНЛАЙН СУРГАЛТ

    7.1.Онлайн / Цахим/ хөрвөхсургалтын үйл ажиллагаа нь суралцагч төвтэй , тэдний оролцоог дэмжсэн интернет сүлжээнд суурилуулсан сургалтын платформ ашиглан сургах, багш олон суралцагсдын идэвхтэй арга хэлбэрийг зохистойгоор хослуулан явуулна.

    7.2.Суралцагч нь үндсэн шаардлага болох интернеэ сулжээ бүхий суурин компьютер,

    зөөврийн лартоп болон таблет,эсвэл ухаалаг гар утастай байх ба интернет орчинд дээрх

    төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байна.

    7.3 Багшийн онлайн сургалтаар явуулсан /Classroom, Google meet, бусад платформаар/

    хичээлийг суралцагч судланхичээлийн даалгавар, бие даалт, сэдвийн шалгалтыг

    цаг тухайд нь өгнө.

    7.4. Төгсөлтийн шалгалтыг / Хавар, Намар Жилд 1 удаа /өгөхдөө өөрийн биеэр заавал

    ирнэ.

    НАЙМ. БУСАД

    8.1. Дархан Дээд Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нэг кредит цагийн үнэлгээг тус удирдах зөвлөлийн хурлаар тогтооно.

    8.2. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд тухайн жилийн сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээний хэмжээний төлбөрийг сургуульд төлнө. Элсэгч тухай хичээлийн жил эхэлснээс хойш хүндэтгэх шалтгаангүйгээр сургуулиас гарах тохиолдолд ДаДэС-ийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмаар зохицуулагдана.

    8.3. Элсэгч нь бүртгүүлж сургалтын төлбөрийн тодорхой хувийг гэрээ хийж төлсний дараа

    шинэ элсэгч оюутны тушаалыг гаргана.

     

     


    мэргэжил

     


     

    Элсэлт