» ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН
    ЗӨВЛӨЛ


    Нэг. Нийтлэг үндэслэл

        1. Дархан Дээд Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд нь өөр ажилд шилжсэн холбогдуулан эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинэчлэн байгуулсугай. Үүнд: 

    Хоёр. Эрдмийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

    Эрдмийн зөвлөлийн дарга:               1. Док, проф. Ч.Батдэлгэр /Захирал/ 
    Эрдэмтэн нарийн бичгийн дарга:    2. Сургуулийн Дэд.проф Э.Лхагвасүрэн/ББАЗТэнхимийн эрхлэгч/ 
    Гишүүдэд:                                            3. Док, проф.Б.Билэгт /АХСТ-ийн зөвлөх багш/ 
                                                                   4. Док. Б.Төвшинтөгс /БУТэнхимийн зөвлөх багш/ 
                                                                   5. Док. Н.Тэгшжаргал /Зөвлөх багш/ 
                                                                   6. Док. Я.Зэнээмэдэр /Зөвлөх багш/ 
                                                                   7. Док. Дэд.проф А.Лосол/БУТ-ийн эрхлэгч/ 
                                                                   8. Док. проф.П.Эрдэнэбат/ШУТИС-ийн багш/ 
                                                                   9. Док. П.Цэрэндондов /МУБИС-ийн багш/ 
                                                                 10. Док-т. А. Цэрэнбат /СӨБ-ийн тэнхимийн багш/ 
                                                                 11. Маг. Н.Мөнхчулуун/СБ-ийн эрхлэгч/ 
                                                                 12. Маг.Л. Одгэрэл /СӨБТ-ийн эрхлэгч/ 

                  12 хүний бүрэлдхүүнтэй зөвлөл ажилладаг. Тэнхимийн эрхлэгч нар хариуцсан салбарынхаа багш, оюутны эрдэм шинжилгээний судалгааны ажлаа хариуцан зохион байгуулж ирлээ. Сургуулийн багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттай явуулж байна. Шалгарсан багш оюутны бүтээлийг Дархан-Уул аймгийн ИДМСК-н эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх олгодог. Түүнчлэн Дархан Дээд сургууль нь эрдэм шинжилгээ судалгааны томоохон төв болохоор зорилго зорилтоо тодорхойлж үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн юм. Эрдэм шинжилгээ , судалгааны ажлын санхүүжилт жил бүр нэмэгдэж байна. Цаашид нийт багш нарын 30 хүртлэх хувийг докторантурт хамруулан суралцуулахад анхаарч байна. Мөн 10 гаруй багш Олон улсын болон өөрийн орны төсөл хөтөлбөр, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцов. Тухайлбал: 4 багш докторын зэрэг хамгаалах чиглэлээр эрдэм судлалын ажил хийж байна. Сүүлийн 5 жилд Дархан Дээд сургуулийн нийт багш нарын Эрдэм шинжилгээний бүтээл №1, №2, №3, №4 , №5, №6, №7-ыг хэвлүүлж, эрдэм шинжилгээ, сурталчилгаа, заах аргын холбогдолтой өгүүлэл 70 гаруй ном сурах бичиг гарын авлага, 20 гаруйг туурвижээ.