Монгол банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль "Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд иргэдийг санхүүгийн зах зээлд оролцуулах, хүрээг нэмэгдүүлэх, оюутан залуучуудын санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн боловсролд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн их дээд, мэргэжлийн сургуулиудын оюутан залуучуудын дунд онол, практикийн бага хурлыг 2017 оны 12-р сарын 13-ны өдөр зохион байгуулав.Тус бага хуралд манай сургуулийн Х.Сэлэнгэ багшаар удирдуулан НББ 4-р курсын оюутан О.Мягмарсүрэн "Санхүүгийн боловсрол ба санхүүгийн чадамжийн талаарх түүвэр судалгаа” сэдвээр Дэд байрын эзэн боллоо.