» » ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ


    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

    Нэг: Зорилго
    Хурлын зорилго нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, хамтран ажиллах, судлаач багш, оюутнуудын ажлыг үнэлэх, эрдэм шинжилгээний чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэхэд оршино.
    “Дархан” дээд сургуулийнбага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, гадаад хэл, нягтлан бодох бүртгэл, нийгмийн ажил мэргэжлээрсуралцажбайгааоюутнуудыгэрдэмшинжилгээсудалгааныажилд дадлагажуулах, практикдадлагаолгох, биедааншийдвэргаргахчадварэзэмшүүлэх, оюутныбүтээлчсэтгэлгээгхөгжүүлэх, онолпрактикийнмэдлэгийгньсайжруулахадуралдаанызорилгооршино.

    Хоёр: Зохион байгуулах үе шат
    Хурлын бэлтгэл ажлуудын нэг болох “Шилдэг илтгэл” шалгаруулах ажлыг 2 үе шаттай зохион байгуулна.
    1. Тэнхимүүд багш, оюутнуудын тэнхимийн эрдэм шинжилгээнийхурал зохион байгуулж илтгэлүүдийг тэнхимдээ шалгаруулах бөгөөд танилцан үнэлгээ өгнө. Шаардлага хангасан илтгэлүүдийг дараагийн шатны буюу Дархан дээд сургуулийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж шалгаруулна.
    2. Заасан хугацаанд ирүүлээгүй буюу хугацаа хоцорсон илтгэлийг Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхгүй болно.
    3. Эрдэм шинжилгээний хурал нь Дархан дээд сургуулийн
    • Багш нарынх 2015 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цагт А байрны 203 тоот өрөөнд
    • Оюутнынх 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 14 цагт Б байрны 102 тоот өрөөнд тус тус болно.
    Гурав: Илтгэлд тавигдах шаардлагыг хурлын удирдамжийн хавсралтаар хүргүүлэв.

    Дөрөв: Дүгнэх журам
    Илтгэлүүдийг цаасаар болон файлаар /okhinoo_77@yahoo.comболон Бизнесийн Удирдлагын тэнхим/-д багш нарын илтгэлийг 2015 оны 03 сарын 26, оюутны илтгэлийг 2015 оны 04 сарын 06-ний дотор ажлын цагаар Х. Сэлэнгэ багш хүлээн авна.
    Жич: ЭрдэмШинжилгээнийэмхтгэлхэвлэгдэхтулбүтээлээ“Дархан” дээд сургуулийнэрдэмшинжилгээнийөгүүлэлбичихзааврындагуубичиж, хугацаандньявуулнауу.

    Илтгэлүүдийг дараах үзүүлэлтүүдээр дүгнэн, шагнаж урамшуулна. Үүнд:
    • Дэвшүүлсэн асуудлын ач холбогдол
    • Шинэлэг санаа, дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байдал
    • Судалгааны ажлын үр дүн, практик ач холбогдол
    • Илтгэлийн боловсруулалт /шинжлэх ухааны түвшин, хэл найруулга/
    • Илтгэх ур чадвар

    Тав: Шагнал урамшуулал
    • Тэргүүнбайр: Өргөмжлөл, мөнгөншагналБагш 80,0 /1/ Оюутан 60,0 /1/
    • Дэдбайр: Өргөмжлөл, мөнгөншагналБагш 60,0 /1/ Оюутан 40,0 /1/
    • Гутгаарбайр: Өргөмжлөл, мөнгөншагналБагш 40,0 /1/ Оюутан 30,0 /2/

    “Дархан” дээд сургуулийн
    Эрдмийн зөвлөл
    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    Зохиогчийн овог нэр, Хамтран зохиогчийн овог нэр
    Дархан дээд сургууль, тэнхимийн нэр
    e-mail хаяг


    Хураангуй: Times New Roman, 10pt, Italic. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх. Энэхүү заавар нь тус хурлын эмхтгэлд хэвлэгдэх өгүүллийг бичих үндсэн зааварчилгааг агуулсан болно. Таны өгүүлэл хурлын эмхтгэлд хэвлэгдэхийн тулд энэхүү зааварчилгааны дагуу бичигдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

    Түлхүүр үг: Times New Roman, 10pt, Bold, өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

    1. ОРШИЛ
    ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297х210 мм (А4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
    Өгүүллийг зөвхөн Microsoft Office 97/2000/ХР/2003/2007 програм дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
    Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см: баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

    2. ХЭРЭГЦЭЭТ ЗӨВЛӨМЖҮҮД
    Үг, өгүүлбэрт жич тайлбар хийх шаардлагатай бол footnote2-ийг ашиглана. Тайлбарыг тухайн баганы доод хэсэгт бичнэ. Ишлэл хийсэн жагсаалтанд энэхүү тайлбарыг ашиглаж болохгүй.
    Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
    Хүснэгтийн дугаарыг хүснэгтийн баруун дээд талд бичнэ. Хүснэгтэн доторх текстийг Times New Roman, 10pt үсгийн өндөртэй бичнэ.




    1 дүгээр хүснэгт
    Хэвлэлтэнд орох өгүүллийн хэмжээсүүд
    № Фондын хэлбэр
    Regular Bold Italic
    1 Хүснэгтийн гарчиг, хүснэгтэн доторх текст, ишлэл, зургийн гарчиг
    2 Хураангуй
    3 Түлхүүр үг
    4 Өгүүллийн гарчиг Өгүүллийн гарчиг

    A. Бүлгийн гарчиг Times New Roman, Эхний үсэг томоор, Italic, 12pt үсгийн өндөртэй бичнэ.
    Бүх математик бичлэгүүд Equition програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
    B. Фото зураг, зураг
    Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтай, зургийг *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтөйгөөр буулгаж текстэн дотор мөр голлон байрлуулсан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
    Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
    Өгүүллийг эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, /оюутан бол тэнхим анги/ судалгааны ажлын чиглэл зэргийг бичнэ.


    1. БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
    2. Англи хэлний яриа сайжруулах 100 өгүүлбэр
    3. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ