Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    НОМЫН САН

    Номын сангийн эрхэм зорилго

    Нээлттэй, чөлөөтэй орчин үеийн үйлчилгээг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалыг өргөжүүлж, хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд идэвхитэй, мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь эрхэм зорилго мөн.

     

    Эдгээр зорилгыг биелүүлэхэд дараах зарчмыг батална.

    • Уншигчийн боловсролыг дээшлүүлж оновчтой мэдээллээр хангах
    • Уншигчийн эрх ашгийг дээдлэх
    • Уншигчийн төлөвшилд анхаарах

    "ДАРХАН” ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

         "Дархан” дээд сургууль нь захирлын 2010 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн 69 тоот тушаалын 6-р хавсралтаар батлагдсан номын сангийн дүрэм журмыг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

         Уг дүрэмд номын сангийн фонд баяжуулах бодллого, ном сонгох үнэлэх тухай, тэнхимд ном олгох хүлээн авах тухай, багш оюутанд ном олгох, хүлээн авах тухай зэрэг заалтууд тусгагдсан байдаг. Тус сургуулийн номын сан ньLib4u програм бүхий электрон катологийг 2006 оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд 16323 номын цахим бүртгэл, хайлтын систэмээр сургуулийн оюутан, багш сурган хүмүүжүлэгчдэд түргэн шуурхай үйлчилдэг. Уг номын сан нь нэг өдөрт дунджаар 46 оюутан, 29 багшид 40 гаруй төрлийн 255 ном олгон сургуулийн захиргаанаас тогтоосон цагийн хуваарийн дагуу 2 номын санч ажиллаж байна. Фондын номын бүрдүүлэлтэнд онцгой анхаарч шинэ номын захиалга байнга авч тэдгээрийг ашиглах бололцоог дээд зэргээр ханган шинэ номыг самбарт тусган, мөн номын үзэсглэн гарган номоо сурталчилж байна.

        Тус номын сан нь Дархан Дээд сургуулийн нийт багш оюутан, 24-р дунд сургуулийн сурагч, багш ажилчидад үйлчилгээгээ хүргэж, үйлчилгээнийхээ ур чадвар, чанарын талаар судалгааг улирал бүрт авч тайлан тооцоог байнга гарган, дүн шинжилгээ хийж сургуулийн удирдлагад танилцуулдаг. Үүний дагуу ажилаа явуулдаг. Сурах, сургах, судалгаа шинжилгээний ажилд номын сангийн нөөцийг бүрэн гүйцэд ашиглах зорилгоор багш оюутнууудад номын танилцуулгыг улирал бүрт зохион байгуулдаг.

        Номын эрэлт хэрэгцээний судалгааг мэргэжлийн тэнхмүүд болон оюутан суралцагсадаас санал асуулга авч хэрэгцээт ном, сурах бичгийг захиалах, бүрдүүлэх үйл ажиллагааг хийдэг.

       Уншигчдад зориулж номын сан ашиглахтай холбоотой зөвлөмжийг гарган үйлчлүүлэгчдэд хэргэдэг бөгөөд номын сангийн соёёлтой хэрэглээний талаар лекц боловруулан жил бүрийн шинэ элсэгчдэд уншин танилцуулдаг.

       Номын сангийн үйлчилгээний өрөөнүүдийн байрлал, зориулалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний журам зэргийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулан мөрдүүлж байна.

      Одоогоор уншлагын тэнхим 1, номын сангийн фондын зориулалттай өрөө 1 /52,5мталбайтай /, номын сангийн 2 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

      Оюутан, суралцагч болон мэргэжлийн тэнхимийн багш нартай хамтран улиралд 2 удаа соёл хүмүүжлийн ажил явуулан уралдаан тэмцээн зохион байгуулдаг.

       Магистрант нарт зориулсан 215 тоот бүхий /35м2/ талбайтай интернетэд холбогдсон 20 компьютертэй ба уншлагийн танхимаар даваа, мягмар лхагва гарагт үйлчилдэг бусад үед тус сургуульд сурч буй оюутнуудад үйлчилдэг. Мөн тогтмол хэвлэл захиалгаар фондоо баяжууллаж гадаад дотоодын болон улс орны нийгмийн мэдээ мэдээлэлээр уншигчдад хүрч ажиллаж байна.