» Хөрвөх ба зайн сургалт
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    Хөрвөх ба зайн сургалт

     

     

    ЦАХИМ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
    НЭГ. Нийтлэг үндэслэл
    1.1  Энэхүү журмын зорилго нь ДаДэС-д цахим сургалт явуулах, түүнтэй холбогдон гарах харилцааг зохиуулахад оршино.
    1.2  ДаДэС-ийн багш, суралцагч болон бусад оролцогч талууд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
    1.3  Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ДаДэС-ийн Захирлын зөвлөл хэлэлцэж шийдвэр гаргана.
    1.4  Энэхүү журам нь ДаДэС-д онлайн хэлбэрээр суралцаж буй суралцагчдад хамааралтай.
    ХОЁР. Хамрах хүрээ
    2.1  Дархан Дээд Сургуулийн бүх түвшний сургалтыг явуулж байгаа (бакалавр, магистр) профессор багш, суралцагч, тэмхим энэ журмыг дагаж мөрдөнө.
    2.2  ДаДэС-н бүх түвшний сургалтын материалыг цахим хэлбэрт шилжүүлэх, суралцагчдад хүргэх, зөвлөн туслах, тэдний мэдлэгийг үнэлэх үйл явцыг хамарна.

    ГУРАВ. Эрх мэдэл, үүрэг хариуцлага
    3.1 Профессор багш
    3.1.1  Цахим сургалтыг явуулах нөхцөл боломжоор хангуулах;
    3.1.2  Цахим сургалтанд шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрэглэх;
    3.1.3  Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлийг заасан багш дүгнэж, удирдлагын мэдээллийн системд оруулах;
    3.1.4  Суралцагчдаас гарсан санал хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх
    3.1.5  Цахим сургалтын талаар мэдээ, мэдээлэл авах;
    3.1.6  Үндсэн хичээлийн материалыг цахим хэлбэрт шилжүүлэх, хүргэх, цахим хичээлийг удирдах, суралцагчийг цахимаар суралцахад дэмжин туслах, хянах, цахим сургалтын мэдээллийг тайлагнах, суралцагчийн санал шүүмжлэлийг хүлээн авах, цахим хичээлийн агуулгыг сайжруулах, сан үүсгэх;
    3.1.7  Улирлын шалгалтын материалыг бэлтгэж, тэнхимийн эрхлэгч нараар хянуулан, батлуулж, тухайн хичээлийг заасан багш шалгалтыг зохион байгуулах;
    3.1.8  Сургалтын нэгдсэн хуваарийн дагуу цахим хичээлийн материалыг хугацаандаа бэлтгэж суралцагчид хүргээгүй, сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд хариуцлага тооцох;
    3.1.9  Суралцагчийн хүсэлтээр тухайн хичээлийн цахимаар судалсан материалыг дахин өгөх;
    3.2 Суралцагч
    3.2.1  Цахим сургалтын талаар заавар, зөвлөгөө, сургалтын хөтөлбөр агуулгад нийцсэн, ойлгомжтой, сургалтын материалыг авахыг хүсэх;
    3.2.2  Цахим сургалтын талаар мэдээ, мэдээллийг хичээл зааж буй багш, зөвлөх багш сургалтын албанаас авах;
    3.2.3  Цахим сургалттай холбоотой санал, хүсэлт гаргах;
    3.2.4  Багшаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших;
    3.2.5  Сургалтын төлбөрийг хугацаандаа төлөх;
    3.2.6  Сургуулийн дотоод дүрэм, журмыг хүндэтгэн сахих;
    3.2.7  Үнэлгээ бодитой ил тод байхыг багшаас хүсэх;
    3.2.8  Тодорхой шалтгааны улмаас тухайн хичээл авах боломжгүй заавал сургалтын алба болон багшид хэлэх;

    ДӨРӨВ. Цахим сургалт явуулах
    4.1 Цахим сургалт явуулах орчин, материал
    4.1.1  Профессор багш нар цахим сургалтын матераилыг мэдээллийн серверийг ашиглан суралцагчдад хүргэнэ. /Zoom, Google Classroom/
    4.1.2  Цахим хичээл нь лекц, семинар, бататгах асуулт, лаборатори, бие даалтын заавар, даалгавар, ашиглах цахим ном, сурах бичгийн жагсаалт, практик, дадлага болон бусад материалыг багтаасан иж бүрэн файл байна.
    4.1.3  Хичээлийн үндсэн агуулгыг тайлбарласан PDF болон видео хэлбэрийн файлыг upload хийж, холбоосыг оруулна.
    4.1.4  Цахим хичээлийн лекц шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой бичвэр, багшийн тайлбартай ярих дуу, дүрс бичлэг /аудио, видео-30 минут/ хэлбэртэй материал байна. /бичвэр А4 форматаар 5-12 нүүр хуудас/
    4.1.5  Цахим хичээлийн семинар онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах, ерөнхийлөн дүгнэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэг хуримтлуулах, бүтээлч санаачилга болон ур чадварт суралцах, эргэцүүлэл хийх, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй хамгаалах дадал бүрдүүлэхэд чиглэсэн зураг, график, тооцоо бүхий үзүүлэн материал байна. /15-30 слайд/ Цахим семинар нь googlemeet ашиглан хичээлээ явуулах
    4.1.6  Цахим бие даалт, даалгаврын материал заавал жишээ, бодлого, тайлбартай суралцагчдад ойлгомжтой товч, тодорхой байна. Цахим бие даалтыг багшийн зааварчлагаар оюутан нь бие дааж судлах урьдчилан гаргасан сэдвүүдийг сонгон авч даалгаврыг гүйцэтгэнэ. Бие даах ажлын гүйцэтгэлийг реферат хэлбэрээр хүлээн авах бөгөөд комьютерээр бичсэн бол 35 мөрөөр бичсэн 25-30 хуудсанаас доошгүй байх. Бие даалтын бүтэц нь нүүр, оршил, онол, судалгаа, дүгнэлт, ашигласан ном зохиолын жагсаалтаас бүрдэнэ.
    4.1.7  Цахим тест, сорил тухайн сэдвийн хүрээнд ойлгомжтой, тодорхой агуулгыг хамарсан асуулттай байна.
    4.2 Цахим сургалтад хамрагдсан оюутны мэдлэгийг үнэлэх
    4.2.1  Тухайн хичээлийг судалсан оюутны мэдлэг, ур чадвар, хандлагыг хичээл заасан багш 100 хүртэл оноогоор дүгнэж удирдлагын мэдээллийн системд заасан хугацанд оруулна.
    4.2.2  Сонгон судалж байгаа хичээлийн төлбөрийг төлсөн, цахим сургалтад хамрагдсан оюутанд бие даан суралцах үйл явцыг үнэлэн оноог тооцно
    4.2.3  Хичээл сонгосон боловч хүндэтгэх шалтгаанаар цахим сургалтад хамрагдаагүй оюутны тухайн хичээлийг бие даан судалсан нотлох баримтад үндэслэн дүгнэх эсэхийг хичээл заасан багш шийдвэрлэнэ.
    4.3 Цахим хичээлд тавигдах шаардлага
    4.3.1 Цахим сургалтын ерөнхий шаардлага:
    4.3.1.1    Цахим хичээлийн агуулга нь хичээлийн хөтөлбөрийг бүрэн агуулгыг бүрэн хамарсан байх
    4.3.1.2    Цахим хичээл нь эхлэл, өрнөл /хичээлийн үндсэн ойлголтуудыг өгөх/, төгсгөл хэсэгтэй байна.
    4.3.1.3    Цахим хичэээлийн хугацаа 30 минут байх
    4.3.1.4    Цахим хичээл нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.
    4.3.1.5    Цахим хичээлийг бусдын бэлтгэсэн хичээлийг шууд ашиглахгүй байх.
    4.3.1.6    Цахим хичээл бэлдэхдээ үсгийн фонд нь тохиромжтой хэмжээнд байх /7-8 мөр/, өнгөний зохицол, багшийн дуу хоолой, хичээлийн тайлбар, нэг слайданд агуулгадах үгийн тоо
    4.3.1.7    Семинарын сэдэв бүрийн ард даалгавар оруулсан байна. /google meet, zoom ашиглан орох/
    4.3.2    Цахим сургалтын үндсэн шаардлага:
    4.3.2.1    Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох
    4.3.2.2    Өнгөний зохицолтой байх
    4.3.2.3    Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах
    4.3.2.4    Суралцагчийн идэвх оролцоог тооцож боловсруулах
    4.3.2.5    Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх
    4.3.3    Дүрс бичлэгт тавигдах шаардлага:
    4.3.3.1    Орчны дуу чимээ багатай бичигдсэн байна.
    4.3.3.2    Ярианы дууны төвшин хэт нам, хэт чанга биш тохиромтжой байна.
    4.3.3.3    Дэвсгэр өнгө болон үзүүлэнгийн суурь өнгө нь цайвар өнгөтэй, олон төрлийн дүрс болон бичиггүй байна.
    ТАВ. Профессор, багшийн ажлын гүйцэтгэлийг тооцох
    5.1  Багшид ноогдох тухайн улирал, жилийн сургалтын ажлын ачааллыг тооцохдоо цахимаар заасан хичээлийн нийт кредит, мөн оюутантай ажилласан цагт ноогдох нэмэлт кредитийг тус бүр тооцно.
    5.2  Бүх түвшний сургалтад багшийн кредит нь багц хөдөлмөрийг илэрхийлнэ. Үүнд: лекц, лаборатори, семинар, дадлагын хичээл, бие даалт, явцын сорил, шалгалт, сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бичил судалгаа, төсөл болон хичээлийн цахим хэрэглэгдэхүүний сангийн бүрдүүлэлт зэрэг байна.
    5.3  Цахим сургалтын ажлаар гүйцэтгэсэн кредитийг тооцож гаргахдаа дараах байдлаар тооцож багш бүр тухайн цахим хичээлээ сар бүрийн цагийн тооцооны хуудас дээр бичиж тооцуулна.
     
     
     
     
    5.4  2021 оны хичээлийн жилээс мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд заасан 1 кредиттэй хичээлийн хувьд 1-2, 2 кредиттэй хичээлийн хувьд 2-3, 3 кредиттэй хичээлийн хувьд 3-4 ажил бие даан гүйцэтгэсэн байна. Эдгээр ажилд зөвлөн туслах кредитийг дараах байдлаар тооцно. /энэ заалт онлайнаар суралцаж буй оюутны бие даан судлаж буй хичээлд мөн хамаарагдах болно./
     
     
     
    5.5  Бие даалт, явцын сорил тестийг хичээлийн хуваарьт тавигдсан хугацаанд авч болно. Үүнийг хичээлд орсонд тооцно.
    5.6  Багшийн цахим сургалтаар гүйцэтгэсэн нэмэлт кредитийг "Багшийн ажил журам”-ыг баримтлана.