Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    Оюутны хөгжлийн хөтөлбөр

                  Мэргэжлийн болон бусад хичээл зааж буй багш нар Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг тухайн улиралд заах хичээлийн хөтөлбөрийн агуулгатай уялдуулан агуулгын шинэчлэлийг хийж сургалтыг зохион байгуулна

    • Ангийн болон дипломын ажлыг мэрэгжлийн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэх, зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
    • Бие даасан судалгааны ажлыг өөрийн суралцаж буй салбарын үйл ажиллагаатай уялдуулан гүйцэтгэж, практикт хэрэгжих боломжыг хангасан байх.
    • Байгууллагын дагалдах, гүйцэтгэх, удирдах албан тушаалд эзэмшсэн мэргэжлийн дагуу өндөр ур чадвартай, төлөвшсөн, чадварлаг боловсон хүчин болоход бэлэн болгох
    • Оюутан удирдах, манлайлах, харилцах мэдлэг чадварыг сургалт, дадлага, хамт олны хүрээнд олж авах
    • Олон нийтийг хамарсан нийгэм, хүмүүнлэгийн ажлыг санаачлан зохион байгуулж удирдахад суралцах
    • Нийгэм, хамт олны хүрээнд бусдад үнэлэгдсэн мэргэжлийн хүмүүсийн дадлага тушлагад суралцах

    Зорилго

    • Мэргэжлийн анхан шатны ажлыг гүйцэтгэх чадвартай болох
    • Дагалдах албан тушаалд ажиллахад бэлэн болох
    • Гүйцэтгэх албан тушаалд ажиллахад бэлэн болох
    • Удирдах албан тушаалд ажиллахад бэлэн болох

    Клубүүд:

    • Нягтлан бодох бүртгэлийн "СИОН” клуб
    • Англи хэлний "Spoken” клуб
    • Нийгмийн ажилтны "Манлайлал” клуб
    • Бага боловсролын багшийн "Судлаач оюутан” клуб
    • Сургуулийн өмнөх боловсролын "Урлаач оюутан” клуб