» СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    БАГШ ШАЛГАРУУЛЖ АВЧ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ 
     
     
    Зорилго: Монгол улсын хөдөлмөрийн ба Боловсролын хууль , сургуулийн  дотоод  дүрэмд нийцүүлэн Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварт тавих шаардлагыг хангасан , Сургалтын технологи дидактикийг хөгжүүлэх багш авч ажиллуулах, үнэлэх  үйл ажиллагааг зохицуулахад оршино.

    Нэг. Багш түүний мэргэжлийн ур чадварт тавих шаардлага
    1.1 ДаДэСургуулийн багш онолын гүнзгий мэдлэгтэй, судалгааны ажлын арга зүй эзэмшсэн, сургалт эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвар дадалтай, онол арга зүй заах арга, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэхийн төлөө санаачилгатай ажилладаг, оюутнуудыг боловсрол мэдлэг эзэмших үйлсэд нь чин сэтгэлээсээ ханддаг, зөв төлөвшилтэй эрдэмтэн хүн байх ёстой.
    1.2 Хичээл заах багш нар магистраас дээш зэрэгтэй байх ба дадлагажигч багшаар ажиллах  хугацаа нэг хичээлийн жилээс  багагүй байна.
    1.3 Багш бүхэн "Багш” түүнээс дээш зэрэглэлийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил заавал хийдэг, гадаадын 2-оос доошгүй хэлээр ном сэтгүүл ашиглах, компьютерын хэрэглээний програмууд дээр  ажиллах чадвар эзэмшсэн байна.
    1.4 3 хүртэл жил ажиллаж байгаа багш мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших, сургалт, заах арга, гадаад хэлний мэдлэг  ур чадвараа дээшлүүлэх , оюутны дунд соёл олон нийтийн ажил зохиох, ажлын арга барил эзэмших талаар тодорхой тусгасан төлөвлөгөө гаргаж тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн, сургалт хариуцсан дэд захирлаар батлуулан ажиллана. Тэнхимээс залуу багшийг дагалдуулах сургалт эрдэм шинжилгээний туршлагатай багшийг томилж, ажлын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж хичээлийн жилийн улирал бүрт дүгнэж захиралд тайлагнана.
    1.5 Хэрэв багш ажиллах хугацаандаа мэргэжлийн онол эрдэм шинжилгээ, сургалт заах аргын ур чадварын хувьд өсөөгүй , цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэж тэнхим, захиргаанаас шийдвэрлэвэл зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалж, тухайн улирлын эцэст ажлаас чөлөөлнө.
    1.6 Багшийн ажил дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: 
    -Сургалт, заах арга зүй / хичээлд бэлтгэх, текстийн сан, лекц, семинарын хичээл технологи, хээрийн ба үйлдвэрлэлийн дадлага удирдах хичээлийн стандарт хөтөлбөрийг боловсронгуй болгох, оюутныг удирдаж зөвлөх, шалгалт шүүлэг авч мэдлэгийг дүгнэх/. 
    -Эрдэм шинжилгээ / Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих, гэрээт төсөлд ажиллах, ном сурах бичих,гарын авлага гаргах,өгүүлэл бичих туршилт судалгаа хийх /.
    -Мэргэжлийн үйл ажиллагаа / мэргэжлийн сурталчилгаа, удирдлагын зохион байгуулалт, мэргэжлээ дээшлүүлэх /.
    -Сургууль олон нийтийн үйлчилгээ / тэнхим сургуулийн хяналтанд гүйцэтгэсэн сайн дурын ба олон нийтийн ажил /
    -Багшийн ажлын эцсийн үр дүнг кредит цагаар тооцон сургалт судалгааны ажлын үр дүнгээр тооцох тэнхимийн тодорхойлолт, мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байдлаар нь  сургалтын алба үнэлнэ.

    Хоёр. Багш шалгаруулж ажилд авах
    2.1 Тэнхим нь багшийн цагийн нормативийг үндэслэн, дутагдалтай байгаа    багшийн орон тоог нарийн гаргаж, ямар мэргэжлээр хэдэн багш авах, 2.2-т зааснаас өөр ямар нэмэлт болзол байхыг XII, Y сард сургалтын албанд бичгээр мэдэгдэнэ.
    -Тус сургуульд ажиллах багш нар нь дараах болзлыг хангасан байх шаардлагатай:
    -Дээд боловсролын хуульд заасан болзлыг бүрэн хангасан байх
    -Их, дээд сургууль төгссөн дипломын үндсэн мэргэжлийн хичээлийн дүн сайнаас дээш буюу ерөнхий дүнгээр В-ээс доошгүй үнэлгээтэй байна:
    -Сургах болон эрдэм судлалын ажил хийх арга барилыг сайтар эзэмшсэн , багшийн мэргэжилд дур сонирхолтой , тогтвор суурьшилтай ажиллах баталгаатай байх
    -Харилцааны өндөр соёлтой, оюутантай ажиллах эв дүй, ур чадвартай, ёс суртахууны өндөр боловсрол хүмүүжилтэй, багшийн нэр төрийг эрхэмлэн сахидаг, ахмад үе, өндөр мэргэжилтэй эрдэмтдээс суралцах чадвартай байна.
    -Багшлах тодорхой мэргэжилтэй нь холбоотой нэмэлт болзлууд байж болох бөгөөд үүнийг тухайн үед нь тэнхимийн саналын дагуу тодорхой зааж өгнө.
    2.2 Бакалаврын сургалтын алба нь багш сонгон шалгаруулж авах орон тоо, болзлыг шалгаруулалт эхлэхээс 15-аас цөөнгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Болзол хангасан хүмүүсийг бүртгэж уралдаант шалгалтанд оруулна.
    2.3 Багш шалгаруулах уралдаант шалгалтыг сургалтын албанаас эрхлэн авч рейтенгийн оноогоор үнэлнэ.Эхлээд мэргэжлийн шалгалтыг, тухайн багшийг ажилд авах сургууль, тэнхимтэй хамтран томилсон комисс авч 85-аас доошгүй оноо авсан тохиолдолд гадаад хэл, компьютерийн шалгалтанд оруулна.Энэ хоёр шалгалт тус бүрд 70-аас доошгүй оноо авсан байх шаардлагатай. Мэргэжлийн шалгалтад тухайн хүний багшлах ур чадварыг үнэлэх даалгавар /нээлттэй хичээл заалгах гэх мэт/ орсон байх ёстой.
    2.4 Шалгалтанд тэнцсэн хүмүүстэй сургалтын алба, сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нар ярилцлага хийнэ.
    2.5 Шалгалт, ярилцлагад хангалттай үнэлгээ авсан багш нарыг тэнхим, сургуулийн зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, ажилд авах эсэх тухай санал дүгнэлт гаргана. Ажилд авах тухай санал дүгнэлтийг сургуулийн зөвлөлийн хурлаас томилсон тэнхимийн тэргүүлэх профессорын тодорхойлолтын хамт Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Тэргүүлэх профессор нь уг тодорхойлолтдоо тухайн хүнийг энэхүү журмын 2.2-т заасан болзлыг хэрхэн хангаж байгаа болон багшаар ажиллах боломжтой эсэх талаар тодорхойлолт бичнэ.
    2.6 Боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтдийг багшаар авах тохиолдолд тэнхим, сургуулийн санал, тодорхойлолтыг үндэслэн уралдаант шалгалтаас чөлөөлж болно.
    2.7 Шинээр ажилд авах багшийн нэг орон тоонд 2-оос доошгүй хүнийг шалгаруулан, захиралын зөвлөлийн хурлаас 4-өөс доошгүй хоногийн өмнө тэнхимийн эрхлэгч нь дэд захирал,захиралд  танилцуулсны дараа захиралын саналыг үндэслэн шилэгдсэн хүмүүсийг захирлын зөвлөлийн хуралд өөрсдийг нь байлцуулан хэлэлцэнэ.
    2.8 Захирлын зөвлөлийн хурлаас багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн хүмүүсийг захиралын тушаалаар баталгаажуулах ба хоёр талын гэрээ байгуулан ажиллана.
    2.9 Хэрэгцээтэй багш нарыг хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө, онцгой тохиолдолд улирлын явцад шалгаруулж авна.

    Гурав. Багшийн гэрээг сунгах
    1.1 Орон тооны багштай хийх хөдөлмөрийн гэрээг албан тушаалтанд 3 жил, багш ажилтанд 1 жилийн хугацаатай байгуулж, цаашид сунгаж болно.
    1.2 Багш нарыг мэргэжил мэдлэгээрээ байнга өсч, бүрэлдэхүүнийг сайжруулж байх зорилгоор сургуулийн өмнө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд тэдний оруулсан хувь нэмэр, ололт амжилт, гаргасан бүтээл,  онол ЭШ, заах арга сурган хүмүүжүүлэх ур чадвар, сургалтын чанарын өсөлтийг шалган тэнхимээс дүгнэсний үндсэн дээр гэрээг сунгаж болно.
    1.3 Багш хөдөлмөрийн гэрээ дуусахын өмнө улирлын сүүлийн сард багтаан гэрээгээ сунгуулах тухай өргөдлөө тэнхимээрээ дамжуулан сургуулийн захиргаанд гаргах ба гэрээг дүгнэж, сунгах үйл ажиллагаа зуны амралт эхлэхээс өмнө шийдвэрлэгдэнэ. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр өргөдлөө өгөөгүйгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан багшийг үргэлжлүүлэн ажиллуулахгүй.
    1.4 Хөдөлмөрийн гэрээгээ сунгуулахыг хүссэн багш тухайн гэрээний хугацаанд сургалт хүмүүжил, заах арга, эрдэм шинжилгээ, мэргэжлийн төвшин, хэлний мэдлэгээ дээшлүүлэх талаар хийсэн ажлын амжилт, туурвисан бүтээлийнхээ талаар тодорхой бичсэн тайланг хавсралт материалын хамт тэнхимийн эрхлэгчид өгнө.
    1.5 Тайлангаа өгсний дараа багш өөрийн хүсэлтээр тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны даргатай уулзаж ярилцах хүсэлт тавьж болно. Энэ үед үнэлгээнд нөлөөлж болох нэмэгдэл мэдээллийг хийж уг уулзалт нь багшийн цаашдын зорилго төлөвлөгөөг тэнхимийн эрхлэгчтэй зөвлөх уулзалт байж болно. Тайлан үнэлгээ ярилцлагад үндэслээд тэнхимийн эрхлэгч, сургалт хариуцсан захиралд уг багшийн ажилд ямар үнэлгээ өгөх саналтай байгаагаа бичнэ.
    1.6 Багшийн тайланд хавсаргасан бүх материалыг сургалтын албанд өгнө. Тэр нь материалыг хянаж үзэж тэнхимийн эрхлэгчтэй уулзах, шаардлагатай үед багшийн мэргэжлийн онол, эрдэм шинжилгээний бүтээл, заах аргын бэлтгэл, гадаад хэлний мэдлэгийн түвшин, сургуулийн захиргаанаас томилогдсон мэргэжлийн комисс шалгаж эцсийн үнэлгээ өгнө. Сургалт хариуцсан захирал, уг үнэлгээний дүн, цалингийн нэмэгдэл зэрэг мэдээллийг багшид өөрт нь мэдээлнэ.
    1.7 Хөдөлмөрийн гэрээ шинээр буюу шинэчлэн байгуулж байгаа багшид мэргэжил, заах арга, хэлний мэдлэгээ дээшлүүэх талаар хийх ажлын даалгавар тэнхимээс санаачлан сургалт эрхэлсэн дэд захирал өгч түүний эцсийн үр дүнг гэрээ дүгнэлтээр тооцно.
    1.8 Мэргэжил, чадвар, хувийн зан чанар, сахилга хариуцлагаар багшлах ажилд тохирохгүй багшийг гэрээний хугацаа дуусахыг хүлээхгүйгээр зохих хууль тотоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж багшийг ажлаас чөлөөлж болно.
    1.9 Цагийн багшийн түр хугацааны хөдөлмөрийн гэрээг тэнхимийн эрхлэгч, захиралтай зөвшилцсөний дагуу хийж ажиллуулна.
    1.10 Тэнхим, сургуулийн захиргаа үндсэн багш бүрт ажлыг жилийн эцэст тусгай журмын дагуу дүгнэж үнэлгээ өгнө. Энэ нь багшийг урамшуулах үндэслэл болно.  
    /Хавсралт 3. Багш нарын жил дутмын ажлыг үнэлж дүгнэх хуудас/