» Чанарын баталгаажуулалт
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТОГТОЛЦОО

    Чанарын удирдлагын бодлого

    ДаДэС-ийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд тус сургуулийн түүхэнд бий болгосон үр дүнг үнэлж цэгнэн нягталж, одоогийн хүрсэн түвшний нөхцөл байдлыг шинжлэн судалсаныүндсэн дээр тус сургуулийг хөгжүүлэх бодлого стратеги төлөвлөгөө /2018-2023/, чанарын гарын авлага болон бусад бодлогын баримт бичгүүдийг боловсруулан Удирдах Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулан мөрдөж байна.

    ДаДэС-нь чанарын баталгаажуулалтыг хийхдээ дараах арга замаар хийж гүйцэтгэж байна. Үүнд:

    ·Дотоод чанарын баталгаажуулалт /Internal Quality Assurance/

    ·Гадаад чанарын баталгаажуулалт /External Quality Assurance/ гэсэн арга замаар хэрэгжүүлж байна.

    Дотоод чанарын баталгаажуулалтыг ДаДэС-ийн түвшинд чанарын тухай төсөөлөл, байр суурь, чанарын соёл, түүнийг хэрэгжүүлэх арга, аргачлалыг оролцогч талуудын оролцоог хангасан, ил тод, оновчтой байлгах замаар хэрэгжүүлдэг.

    ДаДэС-ийн бодлого төлөвлөлт болон хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хийх, сургалтын бодлого төлөвлөлтийн үр дүнд инноваци нэвтрүүлэх зохион байгуулах, хэрэгжилтийг хангах хүрээнд чанарын бодлого, чанарын удирдлагын тогтолцооны арга зам бий болгон ажиллаж байна.

    Удирдлагын мэдээллийн систем

    Удирдлагын мэдээллийн систем ULMS–ийн нэвтрүүлснээр дотоод чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх, багш, оюутны эргэх холбоог сайжруулах, оюутан өөрөө сурлагандаа дүгнэлт хийдэг хандлага төлөвшиж байна.

    ДаДэС-д ULMS системийг ашигласнаар дараах өөрчлөлтүүд гарч, давуу талууд бий болж байна. Үүнд:

    ·Сургалтын удирдлагын систем;

    ·Багшийн веб;

    ·Оюутны веб;

    ·Чанарын баталгаажуулалтын систем;

    ·Тайлангийн систем;

    ·Зайн сургалтын модуль;

    ·Тестийн систем;

    ·Төлбөрийн систем зэрэг нь дэвшилтэт шатанд шилжиж сургалт хүмүүжлийн мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарахын зэрэгцээ мэдээлэл цуглуулах систем хангалттай түвшинд хүрч төлөвшлөө.

    Цаашид мэдээлэл менежментийн системийн давуу тал болон үр ашгийг дээшлүүлж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглах тал дээр голлон анхаарах шаардлагатай байна.

    Удирдлага мэдээллийн системийн өгөгдлийг Сургалтын алба, салбар тэнхимийн сургалтын туслах ажилтнууд, дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын багийн зөвлөмжийн дагуу график гарган боловсруулж, хэрэгжилтийг танилцуулдаг.

    Түүнчлэн БСШУСЯ болон бусад Дээд Боловсролын сургалтын байгуулагуудад хүргүүлдэг статистик болон ДБ маягтуудыг ULMS систем, тусгай програм ашиглан явуулдаг.

    Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын жил бүрийн ахиц дэвшлийн тухай тайлан мэдээг 9 шалгуур үзүүлэлтээр гаргаж, үйл ажиллагаандаа гарсан өөрчлөлт,ахиц дэвшлийг харуулсан, өнөөгийн бодит байдлын талаар үнэн зөв тайлагнаж хэвшсэн.