» ТҮҮХЭН ЗАМНАЛ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    on tsag

     

    ТҮҮХЭН ЗАМНАЛ


     

    1. Түүхэн замнал

    Дархан Дээд Сургууль нь /цаашид ДаДэС/ Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн169 тоот тушаалаар байгуулагдсан.

    ДаДэС-ийг үүсгэн байгуулахад ШУА-ын Газар зүйн хүрээлэнгийн захирал академич, Чингис хааны одонт доктор, Sc.D.профессор Д.Доржготов, Монгол Улсын ардын багш, доктор, Sc.D. профессор Ш.Шагдар, доктор Г.Ээнжин, шинжлэх ухааны доктор, Sc.D.профессор Т.Намжил нар онцгой анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж, үнэт зөвлөгөө өгч сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан.

    20 гаруй мянган номтой, 40 хүний суудальай номын 288 м2талбайтай спорт заал 80 ортой оюутны дотуур байр, 45 суудалтай цайны болон, оюутны халуун усны газар, мужаан цех , Сургууль интернетэд холбогдон компьютер мэдээллийн төв байгуулагдаж, дэлхий дахины түвшинд мэдээлэл хүлээн авах, солилцох орчин цагийн хэрэглээг бүрдүүлсэн болно.

    2002 онд анх удаагаа магадлан итгэмжлэгдэж, Дархан коллеж нь БСШУЯ-ны сайдын 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 172 тоот тушаалын хавсралтаар тогтоосон нэр индексийн дагуу 7 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байсан бол БСШУЯ-ны сайдын 2004 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар Дархан Дээд Сургууль болж БСШУЯ-наас Дээд боловсролын хуулийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах 960102 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авснаар бакалаврын 11 болон магистрын 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

    2008 онд ДБМИҮЗ-өөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, багшлах хүний нөөцийн тоо нэмэгдэж, чадавх сайжирснаар бакалаврын 9 мэргэжлээр, магистрын 2 мэргэжлээр сургалт эрхлэх болов.

    2016-2017 оны хичээлийн жилээс удирдлагын мэдээллийн систем /ULMS/-ийг сургалтанд бүрэн нэвтрүүлсэн.

    Өнөөдөр ДаДэС нь бакалаврын 11, магистрын 2 хөтөлбөрөөр сургалтаа эрхлэн явуулж байна. Тус сургууль өнгөрсөн 24 жилийн хугацаанд 4000 гаруй бакалавр, 474 магистрын зэрэгтэй мэргэжилтэнг төгсгөн гаргасан нь Монгол орны өнцөг булан бүрт төдийгүй гадаадын зарим улс оронд амжилттай ажиллаж байна.

    Бид мэдлэг ба инновацид сууриласан чанартай сургалтыг эрхэм болгож төгсөгчдөд ур чадвар , зөөлөн хандлага , төлөвшлийг олгож ,Шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, ажиллах чадвартай ,харилцааны өндөр боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн   сургалтыг зохион байгуулдаг. Тус сургууль нь байгууллагын 3 удаагийн магадлан,” Багш бага боловсрол” Багш сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийг 5 жилийн хугацаатайгаар  магадлуулсан. Дарханы консорциумын  "Шилдэг менежментэй  сургуулиар удаа дараа шалгарч байсан.    2021-2022 оны хичээлийн жилд Багш бага ангийн боловсрол-011301, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол-011201 хөтөлбөрүүдийн өөрийн үнэлгээний тайлан бичиж зөвлөмжүүдийг хүлээн авч  шинжээч ажиллуулан  Багш бага ангийн боловсрол, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөруудийг амжилттай хамгаалж  5  жилийн хугацаатай   баталгаажуулсан  билээ.

    Стратегийн тэргүүлэх чиглэлүүд:

    Сургалтын ажлын чанар, хүртээмжийг сайжруулах

    Судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх

    Сургууль, олон нийтэд чиглэсэн үйлчилгээг дэмжиж, хүртээмжийг нэмэгдүүлэх

    Засаглал, санхүү, сургалтын орчин, мэдээллийн технологийн хөгжил

    Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд

    Хөтөлбөрийн индекс

    Хөтөлбөрүүд

    1

    011409

    Багш, гадаад хэлний боловсрол 

    2

    011301

    Багш, Бага ангийн боловсрол

    3

    011201

    Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол

    4

    011404

    Багш, урлагийн боловсрол /хөгжмийн багш/

    5

    092301

    Нийгмийн ажил

    6

    041101

    Нягтлан бодох бүртгэл

    7

    011401

    Багш, математикийн боловсрол

    8

    023101

    Гадаад хэлний орчуулга

    9

    101501

    Аялал жуулчлал

    10

    041302

    Менежмент

    11

    031301

    Сэтгэл судлал

    12

    Е01110101

    Боловсрол судлалын магистр

    13

    Е04130101

    Бизнесийн удирдлагын магистр

    2016-2017 оны хичээлийн жилээс ашиглаж эхэлсэн удирдлагын мэдээллийн системд 2021-2022 оны хичээлийн жилд /DLMS/-д шинэчлэл хийгдсэнээр дотоод чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх, багш, оюутны  эргэх холбоог сайжруулах, оюутан өөрөө сурлагандаа дүгнэлт хийдэг хандлага төлөвших боломж бүрдээд байна.

    ДаДэС-д DLMSсистемийг ашигласнаар дараах өөрчлөлтүүд гарч, давуу талууд бий болж байна. Үүнд:

     Сургалтын удирдлагын систем;

     Багшийн веб;

     Оюутны веб;

     Чанарын баталгаажуулалтын систем;

     Тайлангийн систем;

     Зайн сургалтын модуль;

     Тестийн систем;

    Төлбөрийн систем зэрэг нь дэвшилтэт шатанд шилжиж сургалт хүмүүжлийн мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарахын зэрэгцээ мэдээлэл цуглуулах систем хангалттай түвшинд хүрнэ.

     . Багшлах бүрэлдэхүүн нь магистраас дээш зэрэгтэй үүнээс 20 гаруй хувь нь Доктор профессор юм.


    4.УРИА: Чадварлаг багш – Чанартай боловсрол