» МЭНДЧИЛГЭЭ
Манай сургууль 2002-2008 Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдлагатай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор пропессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    МЭНДЧИЛГЭЭ




          Тус сургуулийн багш нараас өөрийн эх оронд болон гадаадад эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж, тухайн судалгааны чиглэлээрээ эрдэмтэдтэй байнгын холбоо харилцаатай ажиллахаас гадна гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас ирсэн мэргэжилтэн багш нартай хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар АНУ, Филиппин, Япон улсын нийт 5 мэргэжилтэн багш ажиллаж туршлага солилцон бидний сургалтын ажилд тусалж буй нь хэлний сургалтанд ихээхэн үр нөлөө үзүүлж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрч, шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед манай хамт олон улс орныхоо эрэлт шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрсэн мэргэжилтнийг сургаж бэлтгэхийн тулд сургалтын чанараа улам сайжруулах, хөтөлбөрүүдээ боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн, сургуулиа улсдаа тэргүүлэх дээд сургуулиудын нэг болгох зорилго тавин уйгагүй, идэвхтэй, эрчтэй бас үр дүнтэй ажиллаж байна.


    ДДС-ийн захирал, доктор, профессор
    Чунагийн Батдэлгэр