» УРЛАГИЙН БОЛОВСРОЛ ТЭНХИМ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

                                    БАГШ УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

     

        

    Эрхэм зорилго: 

    Тэнхимийн зорилго нь оюутан-багшийг суралцагчдын оюуны болон бие бялдрын хөгжлийн үндсэн мэдлэг чадварт тулгуурлан дуу хөгжмийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх арга зүйтэй, суралцагчийн танин мэдэх үйлийг хөтлөх чадвартай, бүтээлч, судлаач багш болгон хөгжүүлэхэд оршино. 

     

    Тэнхимийн бүрэлдэхүүн:

    -Магистр Ж. Баярбаатар /Тэнхимийн эрхлэгч / – Онолын , даралтат хөгжмийн багш

    -Магистр Ө. Наранцацрал – Төгөлдөр хуур, соноршуулгын багш

    -Магистрант А. Нямжав – Үндэсний хөгжмийн багш

    Түүхэн замнал:

     

    2015-2018он

    Дархан дээд сургууль 2015 оноос эхлэн Багш урлагийн боловсрол хөтөлбөрөөр оюутан элсүүлэн сургаж эхэлсэн бөгөөд Сургуулийн өмнөх тэнхим, сурган хүмүүжүүлэх тэнхимийн харъяанд багш магистр Ш.Энхжаргал, магистр Ө.Наранцацрал магистр Бадарч нар ажиллаж эхэлсэн бөгөөд тэнхимийн эрхлэгчээр дэд профессор Э. Лхагвасүрэн ажилласан.

     

    2018-2019 он

    Тус сургуульд урлагийн боловсролын тэнхим байгуулах шаардлага гарч ирсэн бөгөөд сургуулийн захирлын тушаалаар 2018 оны 11-р сард Багш урлагийн боловсролын тэнхимийг байгуулсан байна. Тэнхимийн эрхлэгчээр магистр Б.Даваасүрэн ажиллаж эхэлсэн ба магистр багш Ш.Энхжаргал, Ө,Наранцацрал, Ж.Баярбаатар болон багш Ж.Ганболд нар ажиллаж байлаа.

     

    2019-2022 он

    2019 оны 3-р сараас эхлэн тус тэнхимийн эрхлэгчээр Магистр Ж.Баярбаатар ажиллаж эхэлсэн бөгөөд магистр Ш.Энхжаргал, Л.Сарангэрэл, Ө.Наранцацрал болон магисрант А.Нямжав нар багшилж байсан байна. Өнгөрсөн хугацаанд нийт 70 орчим оюутан Багш урлагийн боловсрол хөтөлбөрөөр сурч төгсөөд мэргэжлээрээ Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна.

     

    2022 оноос

    2022 оны 9-р сараас Багш урлагийн боловсролын тэнхимийн эрхлэгчээр магистр Ө.Наранцацрал үндсэн багшаар магистр Ж.Баярбаатар, магистрант А.Нямжав, цагийн багшаар магистр Г.Батцэнгэл, багш Н.Баттулга нар ажиллаж байв.

    2023 оны 1-р сараас Магистр Ж.Баярбаатар тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна

     

     

    Багш урлагийн тэнхимийн багш нар

      

    Сургалтын хөтөлбөр

     

    Индекс

    Мэргэжлийн чиглэл

    Ерөнхий шалгалт

    Сургалтын хэлбэр

    Суралцах жил

    1

    011404

    Багш, урлагийн боловсрол

    Монгол хэл ур чадвар

    Өдөр, орой

    4

    2,5

     

     

    Хөтөлбөр: Багш Урлагийн Боловсрол

    Багш, урлагийн боловсрол хөтөлбөр нь үндэсний болон олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалан, сургалтад оролцогч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэн боловсруулагдсан.

     

    Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ажлын байр:

    -Багш урлагийн боловсролын хэрэгцээ, шаардлага өндөр

    -Хүн амын өсөлтийг дагаж, ажлын байр мэргэжлийн орон тоо нэмэгддэг

    -Орон нутаг болон Монгол орны хэмжээгээр дуу хөгжмийн багшийн эрэлт хэрэгцээ БШУЯ-наас гаргасан судалгаагаар асар их буюу тус мэргэжил нь 63%-ийн дутагдалтай байна.

     

    Хамтын ажиллагаа

    Багш урлагийн боловсролын тэнхим нь хөтөлбөр болон багшлах бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Боловсролын Их Сургууль,. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг зэрэг төвийн болон хойд бүсийн төвийн, хувийн хэвшлийн ЕБС-тай гэрээ хийж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд танилцах, туршин заах, төгсөлтийн өмнөх дадлагыг хийдэг. Түүнчлэн өөрийн бааз сургууль болох Дархан Сингапур сургуультай хамтран ажилладаг.

    Харилцагч байгууллагын жагсаалт:

     ЕБС-ийн I,IV, IX8 XV, XVIII сургууль

     Оюуны ирээдүй, Од цогцолбор

     Аймгийн боловсрол соёлын газар

     Нийгмийн бодлогын хэлтэс

     Номын дээж ХХК

     Дархан Уул аймгийн ИДМСК

     Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

     Сайн орших ХХК

     "Залуучууд” театр


    Төгсөлтийн шалгалтын явц

     

     

     

    Дархан дээд сургуулийн 25 жилийн ойн тоглолт


     

     

    БУБ-ын тэнхимийн багш оюутнууд Сэлэнгэ аймгийн Мандал сум "Мөнгөн хараа” чуулгад